АРХАНГАЙ: Хүүхдийн сурч, хөгжих орчин нөхцөлийг илүү таатай болгох ажлуудыг эхлүүлээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-04-25 11:57:32

Эрдэнэбулган, 2024 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Архангай аймаг 2024 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласан. Энэ хүрээнд олон ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд Хашаат, Өгийнуур, Өлзийт, Цэцэрлэг, Эрдэнэбулган сумын 3, 5, 8, 9, 14 гэсэн есөн цэцэрлэгийн барилгыг шинээр барина.


Есөн сургууль, цэцэрлэг, дотуур байрны барилгын болоод халаалт, гал тогоо, спорт заалны их засварыг хийхээр төлөвлөжээ.


Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 18 сургуульд урлаг заалны иж бүрэн тоног төхөөрөмж, 14 сургуульд байгалийн ухааны иж бүрэн кабинет, 10-15 сургуульд гал тогооны тоног төхөөрөмж болон нийт 100 ширхэг таблетийг сургуулиудад хуваарилж, тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг хийх юм.

   

Энэ мэтчилэн хүүхдийн сурч, хөгжих орчин нөхцөлийг илүү таатай болгох ажлуудыг эхлүүлээд байна.

Связанные новости