ХОВД: Гурилын үнэ буурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-26 10:56:24

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Ховд аймагт гурилын үнэ буурч эхэллээ.

Өнгөрсөн долоо хоногт Ховд аймгийн хүнсний зах дээр ОХУ-д үйлдвэрлэсэн нэг уут (50 кг) дээд гурил 90 мянга, нэгдүгээр зэргийн гурил (50 кг) 80 мянган төгрөгийн үнэтэй байсан юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар гурилын үнэ буурч, дээд гурил 80 мянга, нэгдүгээр зэргийн гурилын үнэ 75 мянган төгрөг болж хямдарчээ.


Үүнээс гадна дотоодын гурилын үнэ кг тутамд 100-200 төгрөгөөр буурсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас гурилын импортыг гаалийн татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан орон нутагт гурилын үнэ буурсан сайн жишиг бий болж байгаа нь энэ юм.

Өмнө нь татан авсан гурилаа худалдаж дуусаад дараагийн татан авалтыг хийснээр гурилын үнэ одоо зарж байгаа үнээс буурах боломжтой гэж худалдаа эрхлэгчид хэлэв.    


Связанные новости