ДОРНОГОВЬ: Ханги хилийн бүсийн суурьшлын бүсийг 20 жилийн хугацаатай төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-05-01 10:55:16

Сайншанд, 2024 оны төвдугаар сарын 1/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Ханги хилийн боомт Монголын нүүрсний экспортын хоёр дахь том гарц болсон.


Тус боомтоор эдүгээ 916 тээврийн хэрэгсэл С зөвшөөрөлтэй буюу богинын тээвэрт, 1500 тээврийн хэрэгсэл уртын тээвэр буюу уурхайгаас нүүрс тээвэрлэж байна.Засгийн газраас хэрэгжүүлж буй Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд Ханги боомтын суурьшлын бүсийг 2023 оноос эхлэн 20 жилийн хугацаатай төлөвлөжээ.


Үүнд, байгаль орчин экологийн тэнцвэртэй байдлыг хангах, аялал жуулчлалын бүс, иргэдийн амьдрах бүс, худалдаа үйлчилгээний бүс гээд олон чиглэлээр суурьшлын бүсийн хэлбэрийг тогтоож цогцоор нь хөгжүүлэхээр тусгажээ.


Тус боомтоор өдөрт 200-250 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа бол Боомтын сэргэлтийн хүрээнд цаашдаа 900-1500 тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжийг буй болгох юм.


Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг барьж дуусгасан бол Тавантолгой-Ханги чиглэлийн авто замын бүтээн байгуулалтыг концессын гэрээгээр БНХАУ-ын компани барих ажил үргэлжилж байна. 

 

Связанные новости