СЭЛЭНГЭ: Өргөн хэрэглээний барааны зарим нэр төрөл өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн өргөн хэрэглээний барааны зарим нэр төрөл өсөлттэй байна.
Тодруулбал, тус аймагт хонины мах 13000 төгрөг байсан бол 14000, үхрийн мах 16000-аас 18000,
цагаан будаа 4100 төгрөгөөс 4167 мянган төгрөг болж тус тус өсжээ.
Харин бусад
төрлийн бүтээгдэхүүн буюу ямааны мах, шатахуун, цагаан будаа, сүү, гурил, элсэн
чихрийн үнэ тогтвортой байна.