ӨНӨӨДӨР: Хэл хуурчдын анхдугаар чуулга, уулзалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-05-06 06:42:45

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 6-ны даваа  гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.30 цагт: “Монгол Угсаатан, хэл хуурчдын холбоо” санаачлан Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төв хамтран “Монголын хэл хуур тоглооч, өвлөн уламжлагч, хэл хуур урлаач болон судлаачдын анхдугаар чуулга, уулзалт”-ыг зохион байгуулна. Утас: 8811-8871.

09.30 цагт: УИХ-ын ажлын хэсэг болон түр хорооны хуралтай.

11.00 цагт: УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Банкны хуулийн хэрэгжилт, хяналт болон төв банкны талаар УЕП-т хандана. 


“Монгол ньюс” мэдээллийн төвд:

11.00 цагт: Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2023”-ыг танилцуулна.

11.30 цагт: Нийслэлийн газрын албанд ажиллаж байсан Э.Б, Ц.А нарын 11 холбогдогчтой эрүүгийн хэргийн талаар “Хохирогчдын холбоо”-ны тэргүүн болон хохирсон иргэд мэдээлэл өгнө.

12.00 цагт: Хуульч, өмгөөлөгч Х.Бат-Ялалтын үйл хэргийг дэмжигчдийн “Ачийг ачаар” нийтэд үйлчлэх ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.30 цагт: СЕХ улс төрийн намуудыг бүртгэхдээ хууль зөрчсөн талаар Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас мэдээлнэ.

13.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Булган, Өмнөговь аймгийн удирдлагууд уул уурхайн компниудад давуу байдал олгож, малчид, иргэдийн эрх ашгийг хөндөж буй талаар нутгийн иргэдийн төлөөлөл мэдээлнэ.

 Соёл урлаг:

-“Дүрслэх урлагийн долоо хоног” ART WEEK-2024 үзэсгэлэн гарч байна. Утас:992-41885.

-Д.Сүхбаатарын талбайд "Монгол гэр" үзэсгэлэн үргэлжилж байна.


Связанные новости