Турк ОХУ-ын байгалийн хийн хамаарлаа бууруулахаар ажиллаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2015-12-08 11:42:28

ТЕГЕРАН. /IRNA/. ОХУ-ын байгалийн хийгээс хамаатай байдлаа бууруулахаар хичээж байна гэж Туркийн Эдийн засгийн сайд Мустафа Элитас өчигдөр мэдэгдэв.

“ОХУ-аас авах импортын хэмжээ 25 тэрбум доллар хүрч байна. Туркийн эрчим хүчний салбарын Оросоос хараат байдлыг ирэх жилүүдэд багасгахаар ажиллаж байгаа бөгөөд Азербайжан, Катар, Иракийн хойд нутаг болон бусад оронтой хийх хэлэлцээний үеэр гэрээ байгуулахаар төлөвлөж байна” гэж Мустафа Элитас Туркийн Кайсери хотын Худалдааны танхимд айлчлах үеэрээ мэдэгджээ.

Азербайжанаас авч буй байгалийн хийн тээврийн зардалд Турк 40 хувийн хөнгөлөлт эдлэхээр болсон бөгөөд хөнгөлөлт энэ долоо хоногоос эхэлнэ гэж тэрбээр онцлов.

Д.Нямтулга

 

Связанные новости