Дотны хүмүүстээ ном бэлэглэхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 15:46:27

Он солигдох баярын өдөр дөхөж байгаатай холбогдуулан Булган аймгийн төв номын сангаас уриалга гаргалаа. Эднийх хайртай дотны хүмүүстээ ном бэлэглэхийг санал болгож, нийтийн уншлагын танхим шинэхэн ном худалдан борлуулж байна.

Төв номын санд ирсэн шинэ номнуудаас дурьдвал Г.Жамьян "Барууны тэжээврүүд" номыг 7500 төгрөгөөр,  Б.Нямхүү "Нэг л мэдэхэд" ном  4000, Б.Оюун "Хөөрхөн охин"  ном 4000, Б. Оюун "Сурагч нас анхны хайр" ном 4000, Б.Эсэн "Уулзах л юмсан даа" ном 4000, С.Сосор "Цасан дээрх сарнай" номыг 4900 төгрөгөөр тус тус худалдаалж байна. Мөн аймгийн төв номын сан номоор шинэ жилийн модоо засчээ.

П.Батням

 

Связанные новости