top banner
Шуурхай мэдээ

Аж ахуйн нэгжүүд 1.4 тэрбум төгрөгийн татварын өр барагдуулжээ


2017-04-20 14:24:09
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж ахуйн нэгж байгууллагуудаас улсад төлөх татварын өрийг хуулийн дагуу барагдуулах чиглэлд ТЕГ, ШШГЕГ хамтран ажиллах болж, гэрээ байгуулжээ.

ТЕГ-ын дарга  Л. Зориг, ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр нар өчигдөр буюу энэ сарын 19-нд гэрээнд гарын үсэг зурсан байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард 620 гаруй аж ахуйн нэгж улсад 41.8 тэрбум төгрөгийн татварын өртэй байжээ. ШШГЕГ аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлж ажилласнаар энэ оны эхний улиралд 224 аж ахуйн нэгж 1.4 тэрбум төгрөгийн өр барагдуулсан байна.
Ч.Ариунболд

Сурталчилгаа
Монгол брэнд