top banner
Шуурхай мэдээ

“Боловсролын шинэчлэл-2017” үзэсгэлэнд 100 гаруй их, дээд сургууль оролцоно


2017-04-19 15:58:24
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Нийслэлийн Боловсролын газар, Монголын хувийн их дээд сургуулиудын холбоо, Монголын их дээд сургуулиудын консорциум, МСҮТ болон “Мишээл Экспо” ХХК хамтран “Боловсролын шинэчлэл-2017” үзэсгэлэн яармагийг энэ сарын 21-нд  зохион байгуулна.

Дээд боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх хөгжүүлэх, боловсролын бодлогын асуудлыг сурталчлах, оюутан, сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх зорилготой тус үзэсгэлэн яармагийн үеэр их, дээд сургууль, коллежид элсэгчдэд шалгалтаа өгөх, бүртгүүлэхэд нь шаардлагатай заавруудын талаар танилцуулах, сурталчлах олон нийтэд дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл хүргэх юм.
Үзэсгэлэнгээс төрийн болон төрийн бус өмчийн 100 гаруй их дээд сургууль, тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээллийг нэг дороос авах боломжтой.

Энэ үеэр Боловсролын Үнэлгээний төвөөс ЕБС-ийн 9,12 дугаар анги төгсөгчдөд мэдээлэл өгч хамтран ажиллах юм.
Тус үзэсгэлэн яармаг энэ сарын 24-нийг хүртэл Мишээл экспо төвд ЕБС-ийн 9, 11, 12-р анги төгсөгчид, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдээс гадна сонирхохыг хүссэн хүн бүрт нээлттэй юм.
Ж.Болор

Сурталчилгаа
Монгол брэнд