Шуурхай мэдээ

"Боловсролын шинэчлэл-2017" үзэсгэлэн нээлтээ хийв


2017-04-21 17:20:42
Зураг
БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, "Мишээл экспо” компани хамтран зохион байгуулж буй Боловсролын шинэчлэл-2017" үзэсгэлэн яармаг өнөөдөр "Мишээл экспо" төвд нээлтээ хийлээ.

Тус үзэсгэлэнд Нийслэлийн боловсролын газар, "Боловсролын үнэлгээний төв", Монгол Улсын төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллеж, МСҮТ, "Боловсролын зээлийн сан", арилжааны банкууд зэрэг 90 гаруй байгууллага оролцож байна.

Үзэсгэлэн яармагийн үеэр Боловсролын үнэлгээний төвөөс хөгжлийн бэрхшээлтэй, тусгай сургуулийн сурагчдад зориулсан ЭЕШ-ийн зөвлөгөө мэдээллийг өгч буйгаараа онцлогтой.

Түүнчлэн "Боловсролын зээлийн сан", арилжааны банкуудын хамт "Мишээл экспо” төвд ажиллаж тус зээлд хэрхэн хамрах талаар зөвлөгөө өгч, шаардлага хангасан оюутнуудад газар дээр нь зээл олгох, гадаадын 50-100 хувийн тэтгэлэгтэй их, дээд сургуулиудын талаарх нэгдсэн мэдээлэл өгөх юм.

Гурван өдөр үргэлжлэх тус үзэсгэлэн яармагт эцэг, эхчүүд, ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг өргөнөөр оролцохыг зохион байгуулагчид урьж байна.
 
Ж.Болор

Сурталчилгаа
Монгол брэнд