top banner
Шуурхай мэдээ

Д.Трамп Колумбын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүстэй нууцаар уулзжээ


2017-04-21 14:15:00
Зураг
ВАШИНГТОН. /Sputnik/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Колумбын Ерөнхийлөгч асан Альваро Урибе, Андрес Пастрана нартай Флорида муж улс дахь "Мар-а-Лаго" гэдэг амралтын газартаа нууц уулзалт хийсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Уг уулзалт өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд болсон бөгөөд уулзалтыг Флорида муж улсаас сонгогдсон сенатч  Марко Рубио /Бүгд Найрамдах нам/ зохион байгуулжээ.

Хагас зуун жил гаруй үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох зорилгоор Колумбын Засгийн газар “Колумбын хувьсгалт зэвсэгт хүчин” буюу ФАРК бүлэглэлтэй өнгөрсөн оны сүүлчээр байгуулсан энхийн хэлэлцээрийг Урибе, Пастрана нар эсэргүүцэж байгаа юм.

Д.Трамп ирэх сард Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантостой уулзах аж.

ФАРК бүлэглэл 1964 онд Колумбын Коммунист намын цэргийн жигүүр болон байгуулагджээ.

Газар өмчлөх эрхтэй холбоотойгоор 1960-аад оны үед Колумбын Засгийн газар болон "ФАРК"-ийн хооронд дэгдсэн зэвсэгт мөргөлдөөн 220 мянган орчим хүний аминд хүрч, зургаан сая хүнийг орон гэрээсээ дүрвэхэд хүргэжээ.

Колумбын Засгийн газар 2016 оны 11 дүгээр сард ФАРК-тай энхийн хэлэлцээр байгуулсан юм.
Г.Доржханд

 


Монгол брэнд