Шуурхай мэдээ

“Дүнжингарав” салбар цагдаагийн тодорхойлолт олгоно


2017-04-20 14:55:00
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэний ял, шийтгэлтэй эсэх талаарх цагдаагийн тодорхойлолтыг өнөөдрөөс Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбараас олгож эхэллээ.

Монгол Улсын иргэд гадаадын аль нэг орон руу аялах, сурах, ажиллах виз хүсэхэд цагдаагийн тодорхойлолт авах зайлшүй шаардлага үүсдэг. Өмнө нь уг тодорхойлолтыг зөвхөн ЦЕГ-ын Иргэдэд үйлчлэх төвд олгодог байсан. Энэ нь дараалал үүсгэж, иргэдэд чирэгдэл учруулдаг байсан тул ийнхүү “Дүнжингарав” салбарт мөн олгох болсон байна. Ингэснээр иргэдэд түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэнэ хэмээн ЦЕГ-ийн удирдлагууд үзэж байгаа юм.

Ч.Ариунболд

Сурталчилгаа
Монгол брэнд