top banner
Шуурхай мэдээ

Дөрвөн компанийн хувьцааны ханш өслөө


2017-04-21 17:54:28
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 13  компанийн 17,965 ширхэг хувьцаа арилжсанаас 4  компанийн хувьцааны ханш өслөө.

Харин 5  компанийн хувьцааны ханш буурсан  бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Багануур"  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 1.83 хувиар өссөн бол "Стандарт ноос” компанийн ханш хамгийн өндөр буюу 5.30 хувиар уналаа. 
 
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 606 ширхэг үнэт цаас 58 051 970 төгрөгөөр арилжаалсан байна.
 
 Мөн өдөр "MSE ALL" индекс 840.01 нэгж болж 0.09 хувиар өсчээ.

Сурталчилгаа
Монгол брэнд