top banner
Шуурхай мэдээ

Зөвшөөрөлгүй байрлуулсан сурталчилгааны самбаруудыг албадан буулгаж байна


2017-04-21 14:42:41
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрлаж буй зөвшөөрөлгүй байрлуулсан сурталчилгааны самбаруудыг албадан буулгаж эхэлжээ.

Тус хэлтэс нийтийн эзэмшлийн талбайд байрлаж буй зар сурталчилгааны байгууламжийн өнгө үзэмж, аюулгүй байдалд шалгалт хийжээ. Шалгалтын хүрээнд зөвшөөрөлгүй байрлуулсан 70 самбар илрүүлсэн бөгөөд байрлуулсан аж ахуйн нэгжүүдэд нь өөрийн хөрөнгөөр буулгах албан шаардлага хүргүүлсэн байна. Түүнчлэн дүүргийн зам талбайн ажилчид, иргэдийн бүлэгтэй хамтран зөвшөөрөлгүй байрлуулсан зарлал, хулдаасан хэвлэлийг цэгцлэх  ажлыг өрнүүлж байна. Тухайлбал, Дарь-Эх, Эрдэнэтолгой, Амгалан, Улаанхуаран, Жуков, Алтан-Өлгий, Монел болон орон сууцны хорооллын байрны хананд наасан 51 ширхэг хулдаасан хэвлэлийн сурталчилгаа, 553 гэрлийн шон дээр наасан цаасан зарлалыг арилгажээ.

Ч.Ариунболд

Сурталчилгаа
Монгол брэнд