top banner
Шуурхай мэдээ

Монгол цэргүүд Афганистанаас эх орондоо ирлээ


2017-04-20 12:08:08
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын IV ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн Афганистан улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” энхийг дэмжих ажиллагаанд оролцоод өчигдөр эх орондоо ирлээ.

Одоогийн байдлаар тус энхийг дэмжих ажиллагаанд манай улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд Кабул, Мазар-И-Шариф хотууд дахь эвслийн цэргийн хүчний баазуудын аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэж 
байна.

Афганистан Улсын нийслэл Кабул хотод байрлах эвслийн цэргийн хүчний баазын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, цэргийн дээд удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг амжилттай гүйцэтгэн, НАТО-гийн тэргүүлсэн “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаа дуусгавар болсноор Афганистан Улсын аюулгүй байдлын хүчин өөрийн орны аюулгүй байдлыг бүрэн хангах чадвартай эсэх нь тодорхойгүй болжээ. Иймд Афганистан Улсын аюулгүй байдлыг хангах хүчний сургалтын бүх салбарт “сургах, зөвлөх, туслах” гэсэн зорилготойгоор 2015 оны нэгдүгээр 01-ний өдрөөс НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаа эхэлсэн аж.

 
Б.Туул

Сурталчилгаа
Монгол брэнд