top banner
Шуурхай мэдээ

"Мөнгөн ус худалдаж авна" гэсэн зард итгэхгүй байхыг анхааруулав


2017-04-21 16:22:21
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн үед мөнгөн усыг хууль бусаар олж авах, тээвэрлэх, илгээх, борлуулах төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэх болжээ.

Монгол Улсын Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуучлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны А/356/396 дугаартай хамтарсан тушаалаар “Мөнгөн ус”-ыг “Химийн хорт болон аюултай бодисын ангилал”-д хамруулсан.

Түүгээр зогсохгүй олон нийтийн сүлжээгээр “ОХУ-д үйлдвэрлэсэн 1950-иад оны Зил хөргөгч, индүү, хүндийн өргөлтийн туухай, дөшийг өндөр үнээр худалдаж авна. Эдгээр зүйлс дотор улаан мөнгөн ус байдаг” гэх иргэдийг төөрөгдүүлсэн хуурамч мэдээлэл цацагдаж, зарим иргэн энэхүү цуурхалд итгэн хохирсон тохиолдлууд гарч байгаа аж.

Иймээс энэ төрлийн зард хууртагдахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Б.Туул


Сурталчилгаа
Монгол брэнд