top banner
Шуурхай мэдээ

“Суралц-Хуримтлуул-Өсгө” уралдааны шилдгүүд тодорлоо


2017-04-14 18:30:15
Монгол Улс “Суралц-Хуримтлуул-Өсгө” уриан дор “Дэлхийн Мөнгөний долоо хоног”-ийг гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулж буй юм. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн тамгын газар, БСШУСЯ, Монголбанк, Монголын Банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, “Child Youth Finance International” хөдөлгөөн хамтран “Суралц-Хуримтлуул-Өсгө” уриатай чөлөөт бүтээл болон эссэ бичлэгийн уралдааныг ЕБС-ийн бизнес судлалын хичээлийг сонгон суралцаж буй сурагчид, бизнес судлалын хичээлийн багш нарын дунд зарласнаа дүгнэв.
Аз жаргалтай гэр бүл, ногоон хот, хүссэн зүйлээ авахын тулд хуримтлал ямар чухал вэ гэдгийг оролцогсод өөр, өөрийн өнгөөр дүрсэлж, бичжээ. “Суралц-Хуримтлуул-Өсгө” уралдаанд нийт 620 орчим бүтээл ирснээс эссэ бичлэгийн уралдаанд 270, чөлөөт бүтээлийн уралдаанд 350 бүтээлийг хүлээн авч ялагчид өнөөдөр Монгол банкны байранд шагналаа гардсан юм. Шагналыг Монгол Банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ гардуулав.
“Дэлхийн Мөнгөний Долоо Хоног” хөдөлгөөн нь хүүхэд залуучуудыг чанартай санхүүгийн боловсролтой болгох, санхүүгийн хүртээмж болон иргэний эдийн засгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой жил бүр зохион байгуулагддаг олон улсын арга хэмжээ юм.

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Сурталчилгаа
Монгол брэнд