top banner
Шуурхай мэдээ

Сүмитомо корпорацийн тэтгэлгийг 30 оюутан гардав


2017-04-18 16:25:22
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС болон Сүмитомо корпорацийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд энэ удаагийн тэтгэлэгт бакалаврын 123 оюутан материал ирүүлснээс 11 оюутан шинээр сонгогдон, 19 оюутан үргэлжлүүлэн нийт 30 оюутан тэтгэлэг авахаар боллоо.

Японы Сүмитомо корпораци нь 1996 онд Азийн орнуудын ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг дэмжих зорилгоор оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг бий болгож, МУИС-ийн оюутнуудад 22 дэх жилдээ тэтгэлэг олгож байгаа юм. Тус корпораци нь сонгогдсон оюутны сурлагын үзүүлэлтийг харгалзан тухайн оюутныг төгсөх хүртэл тэтгэлгийг үргэлжлүүлэн олгодогоороо онцлогтой. Сонгон шалгаруулалтыг Улаанбаатар дахь Сүмитомо корпорацийн Төлөөлөгчийн газар, МУИС-ийн Оюутны алба хамтран зохион байгуулдаг.

Тэтгэлэг гардуулах үйл ажиллагаанд  Оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн Дэд захирал О.Мөнхбат, Сүмитомо Корпорацийн  Монгол дахь төлөөлөгч, Ерөнхий менежер Фүживара Хирото нар болоод албаны бусад хүмүүс байлцав.

Өнөөдрийн байдлаар сурлага сайтай, амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдэд олгодог уг тэтгэлгийг МУИС-иас давхардсан тоогоор 438 оюутан хүртээд байна.
Ж.Болор

 

Монгол брэнд