top banner

УИХ-ын Тамгын газрын номын сангаас “Номын өдөрлөг” зохион байгуулна


2017-04-18 15:11:52
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газрын номын сангаас маргааш буюу энэ сарын 19-нд Төрийн ордонд “Номын өдөрлөг” зохион байгуулах болжээ.

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас 1995 онд дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг “Дэлхийн номын өдөр” болгон зарласан. Энэхүү өдрийг угтан зохион байгуулж буй “Номын өдөрлөгт “Интерном”, “Аз хур” номын их дэлгүүр, “Непко”, “Мөнхийн үсэг”, “”Мон судар”, “Болор судар”, “Мир ном”, “Сэлэнгэ пресс” зэрэг хэвлэлийн газрууд оролцож, шинэ ном товхимлын дээжээ танилцуулах юм. Мөн үеэр ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос УИХ-ын Тамгын газрын номын санд ном хандивлах аж.

“Дэлхийн номын өдөр”-ийг 100 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулдаг байна.

Ч.Ариунболд

Монгол брэнд