top banner
Шуурхай мэдээ

“Чандмань” агропаркийн шинэ ургац хэрэглэгчдийн гарт очлоо


2017-04-20 15:00:01
Төв аймгийн Баянчандмань сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг, Монголын үйлдвэрлэл технологийн анхдагчын нэг “Чандмань” агропаркийн “Хүлэмж” цогцолбор төсөл эх орны хөрсөнд ургасан, органик бүтээгдэхүүнүүдээ дотоодын хэрэглэгчиддээ нийлүүлж эхэллээ.
Тус агропаркийн “Чандмань” хэмээх шошготой шинэ сортын хүнсний нарийн ногоо, жимснүүдийг орон нутаг дахь хүлэмжнээс нь зорьж очиж худалдан авч байсан хэрэглэгчид одоо нийслэлийн томоохон хүнсний зах болон тус компаний нэрийн дэлгүүрүүдээр үйлчлүүлэх боломжтой болов. Улаанбаатар хотын хүн амыг эрүүл, органик хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилттой энэхүү агро парк цаашид бүтээгдэхүүнүүдээ цэргийн анги нэгтгэлүүдэд нийлүүлэх юм байна. Монгол Улс аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудын жишгээр дотоодын үйлдвэрүүдийг өөр хооронд нь харилцан уялдаатай, үйлдвэрлэл технологийн паркийн хэлбэрээр цогцлоон байгуулахыг зорьж байгаа билээ. Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дахь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн "Чандмань агропарк"-ийн 1-р бүс болох "Хүнсний үйлдвэрлэл" төслийн 80 га газарт төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, мах, сүүний чиглэлийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр, үйлчилгээний төвүүдийг байгуулахаар ажиллаж байгаа билээ. Агропаркийн эзэмшлийн нийт талбай нь 1900 га юм.

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Сурталчилгаа
Монгол брэнд