top banner

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно


2017-04-18 08:39:47
Зураг

Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 18. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 22. Ангараг гараг. Суулга одтой, хоёр хар мэнгэтэй, хөхөгчин гахай өдөр.

Барилдлага: Үхэх 
Шүтэн барилдлага: Авахуй 
Суудал: Хий

Өдрийн наран 6 цаг 01 минутад мандан, 19 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.


Монгол брэнд