top banner
Шуурхай мэдээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно


2017-04-19 07:50:19
Зураг

Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 19. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 23. Буд гараг. Элдэв тэнгэртэн одтой, нэг цагаан мэнгэтэй, улаан хулгана өдөр.

Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Хурьцахуй 
Суудал: Гал

Өдрийн наран 5 цаг 59 минутад мандан, 19 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

 

Сурталчилгаа
Монгол брэнд