“Шөнийн сүм музейд Морин хуурын чуулга” тоглоно

 |  Written by MontaStudio  | 
PDF version

Чойжин ламын сүм музей Улсын Филармонийн Морин хуурын чуулгатай хамтран маргааш “Шөнийн сүм музейд Морин хуурын чуулга” үдшийн цэнгүүнийг зохион байгуулна. 

Тус музей соёлын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, музейн үйлчилгээг сонирхолтой хэлбэрээр олон нийтэд хүргэх, музейг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2011 оноос эхлэн жил бүр “Шөнийн музей” арга хэмжээг зохион байгуулж ирсэн.

Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирснээр Монголын түүх соёлын үнэт өв болох тус сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдийг үзэхийн зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан Монголд улсдаа төдийгүй дэлхий дахинд өндрөөр үнэлэгддэг Морин хуурын чуулгын тоглолтыг үзэж, сонирхох боломжтой. 

Тасалбарын үнэ 40 мянган төгрөг байх аж.

Дашрамд дурдахад, тус музей 2015 онд “Авъяаслаг Азичууд” /Asian’s got talent/ тэмцээний дэд байрын шагналт “Хөсөгтөн” хамтлагтай хамтран “Шөнийн музейд Хөсөгтөн” ардын урлагийн тоглолт, арга хэмжээг амжилттай зохион байгуулсан юм.