Хөвсгөл аймагт орос хэл, соёлын өдрүүд боллоо

 |  Written by MontaStudio  | 
PDF version

Хөвсгөл аймагт энэ сарын 14-16-ны өдрүүдэд Орос хэл соёлын нэгдсэн арга хэмжээ болж өнгөрлөө.

            Монгол Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд болсон энэхүү энэхүү өдөрлөгийн үеэр орос дуу шүлгийн тэмцээн, багш, сурагчдын орос хэлний олимпиад, Орост төгсөгчдийн уулзалт зэрэг олон арга хэмжээ болж, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Евгений Георгиевич Михайлов, Эрдэнэт хот дахь ОХУ-ын Консулын газрын дэд консул Ольга Шалимова, ОХУ-ын Эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар хот дахь салбарын багш Сергей Ильич Зандаков нарын хүндэт төлөөлөгчид биеэр оролцсон байна.

Хүндэт зочид Оростой хил залгаа ордог тус аймгийн ерөнхий боловсролын сургуульд орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай тусгай анги нээж, орон нутагт шаардлагатай нарийн мэргэжлүүдийг судлан ОХУ-д мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллах саналыг аймгийн Засаг даргын орлогч А.Эрдэнэбаатар тавьсан юм.