Монгол сүүг малчны хотноос таны гэрт

 |  Written by MontaStudio  | 
PDF version

Монголчууд сүү, сүүн бүтээгдэхүүнийг ерөнхийд нь “Цагаан идээ” хэмээн нэрлэдэг бөгөөд уламжлалт аргаар хийсэн 70 гаруй төрлийн цагаан идээг хүнсэндээ хэрэглэж байна.

Монголчууд сүү цагаан идээ боловсруулан ашиглах болсон нь маш эрт үеэс эхлэлтэй бөгөөд 2000 гаруй жилийн тэртээ эртний Хүннүчүүд сүү, цагаан идээгээр элбэг дэлбэг, айраг исгэн, ааруул хурууд хийж иддэг байсан сурвалж бий. Харин Монгол Улсад сүү, сүүн бүтээгдэхүүний анхны үйлдвэр 1958 онд байгуулагджээ.

Өдөр бүр өсөн нэмэгдэж буй хүн амын эрэлт хэрэгцээг хангахын тулд дэлхийн стандартад нийцсэн техник технологийг байнга нэвтрүүлж, бүрэн автомат орчин үеийн үйлдвэрийг цогцлоож чадсан ISO 9001:2008 чанарын удирдлагын тогтолцоотой “Сүү” хувьцаат компани 2500 гаруй малчид фермерүүдтэй хамтран ажиллаж Монгол улсын хамгийн том сүү бэлтгэлийн нэгдсэн системийг бий болгоод байна.

“Сүү” компаний хувьд аль нэг бүтээгдэхүүн нь биш “Сүү” ХК хэмээх нэр нь өөрөө брэнд юм. Орчин үеийн янз бүрийн дэвшилтэт технологиор боловсруулж, савласан бусад бусад компаний “хольцтой” сүүн бүтээгдэхүүн, импортын сүүнүүдээс амт, чанарын хувьд жинхэнэ натурал гэдгээрээ тэдний бүтээгдэхүүн эрс ялгардаг.

Сүүны хадгалалтын уртасгах зорилгоор химийн бодис холих, тетрапакаар савлах зэргээр улс орон бүхэн шинэ турилт сорилуудыг хийсээр байгаа билээ. Харин “Сүү” компаний бүтээгдэхүүнүүд байгальд ээлтэй, натурал цаасан савлагаатай бөгөөд гэрийн нөхцөлд гурав хоногоос илүү хугацаагаар байлгасан тохиолдолд шууд ээдэж гашилдаг. “Малчны хотноос таны гэрт” уриатай, хоногт 200 тонн сүү боловсруулах хүчин чадалтай тус компани 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.