Нүүдлийн соёл иргэншлийн давуу байдлыг ашиглан дэлхийн асуудлыг шийдэх талаар эрдэмтэд хэлэлцэв
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улс өнгөрсөн зуунд үндэсний тогтсон хэв шинжийн хувьд ихээхэн өөрчлөлтийг даван туулсан. Нүүдэлчин амьдралын хэв маяг, феодалын болон социализмын үеийн түүх нь монголчуудыг бурангуй, хоцрогдсон үндэстэн мэт төлөөлж байсан бол өдгөө Чингис хааны, нүүдлийн соёл иргэншлийн өвд суурилсан түүх, соёлоороо бахархах үндэсний нийтлэг үнэт зүйлсийг бий болгож байгааг Улаанбаатар хотноо зохион байгуулсан "Дэлхийн асуудал, нүүдэлчдийн шийдэл" сэдэвт “Кембриж Монгол Форум II”-ыг үеэр онцолж байлаа.
431天