Ялалтын “Дайчин туг”-ийн аялал, уулзалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-04-11 17:12:29

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд БХЯ, Монгол-Оросын хувь нийлсэн нийгэмлэг “УБТЗ”-тай хамтран Халх голын байлдаанд оролцсон цэргийн нэгтгэл, ангиудын “Дайчин туг” аялуулж байгаа ажээ. Энэхүү туг өнөөдөр Дархан-Уул аймагт хүрэлцэн ирлээ.

Зэвсэгт хүчний жанжин штабын ахмадын хорооны дарга бэлтгэл хошууч генерал Д.Бадам даргаар ахлуулсан ажлын хэсэг “Дайчин туг”-ийг аялуулж байна. Тус ажлын хүрээнд Залуучууд театрын дугуй зааланд 450 гаруй чөлөөнд гарсан бэлтгэл, офицер, ахмад настан, оюутан цэргүүдтэй уулзалт хийж “Халх голын байлдааны түүхэн сургамж” лекцийг уншлаа.

Энэхүү тугийг аялуулах бас нэгэн зорилго нь хүн бүр эх оронч сэтгэлтэй, ямар үнэ цэнтэй бидэнд үлдсэн бэ гэдгийг оюутан залуучуудад таниулах, ахмад үеийнхэн түүхээ эргэн санахад чиглэгдсэн аж. 

“Дайчин туг”-ийг энэ сарын 07-21-ний өдөр Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь аймгаар аялуулахаар төлөвлөсөн байна. Сэлэнгэ аймгаас эхэлсэн Дайчин тугийн хоёр дахь зогсоол Дархан-Уул аймаг байсан бол дараагийн зогсоол Орхон аймаг ажээ.

Дашрамд, Халх голын дайн бол хамгийн бага талбайд хамгийн их зэвсэг, техникийн хүчээр тулалдсан дайн болсон гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн ажТ.Сүхбаатар хошуучийн мэдээлэлд, тус дайны хор уршгаар Зөвлөлтийн 9200, Монголын 990, Японы 18000 хүн амь үрэгдсэн гэсэн судалгааны мэдээлэл байгааг танилцууллаа

相关新闻