Б.Халиун, Д.Амарсайхан нар шатар сонирхогчдын Дэлхийн аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-07-08 12:17:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мексик улсын Манзанилло хотноо өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 7-нд шатар сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, Монголоос 2 аварга төрлөө.


Дэлхийн 60 орны шатар сонирхогчид 1700, 2000 хүртэлх, 2100-аас дээш гэсэн чансааны ангилалд өрсөлдсөн Монгол Улсаас Б.Халиун, Д.Амарсайхан тус тусын ангилалдаа түрүүлж, дэлхийн аварга цол хүртлээ. Эмэгтэйчүүдийн 2000 хүртэлх чансаанд ангилалд түрүүлсэн Өмнөговь аймгийн тамирчин Б.Халиун өнгөрсөн жил 1700 хүртэлх чансааны тэмцээнд дэд аваргаар тодорч байсан бол энэ жил чансаагаа ахиулж чадлаа. 


Харин “Монген” шатрын клубын тамирчин Д.Амарсайхан эрэгтэй ангилалд түрүүлсэн юм.

相关新闻