Бангкокийн дэлбэрэлттэй холбогдуулан 8 хүнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2015-09-24 10:29:24

КУАЛА-ЛУМПУР. /ВВС/. Өнгөрсөн сард Бангкок хотод тэсрэх бөмбөг дэлбэлсэн хэрэг гарсантай холбогдуулан Малайзын цагдаа нар найман хүнийг баривчилжээ. Уг халдлагын үеэр жуулчид голдуу 20 хүн амь үрэгдсэн юм.

Таиландын цагдаа нар энэ хэрэгтэй холбогдуулан хоёр сэжигтнийг хэдийн баривчлаад байгаа билээ.

Уг халдлагыг үйлдсэн этгээдийг олохын тулд Таиланд бусад улсаас тусламж хүсч байгаа юм. Халдлага үйлдсэн гол этгээд Таиландаас явсан байж магадгүй гэж цагдаа нар үзэж байна.

Сэжигтнийг Таиландаас онгоцоор нисэхэд тусалсан байж магадгүй найман хүн, тэдний дотор дөрвөн малайз эрэгтэйг Малайзын цагдаа нар баривчилсан аж. Сэжигтнүүдийг Куала-Лумпурт болон Таиландтай залгаа хилээс холгүй орших нэгэн хотод саатуулж байна.

Г.Доржханд

相关新闻
注释