Есдүгээр сарын 24-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2015-09-24 10:33:42

09:00 цагт “Эрдэнэс Монгол” ХХК, Азийн хөгжлийн банктай хамтарч, Монголын Бизнесийн Зөвлөлийн дэмжлэгтэйгээр САREС Хөрөнгө оруулалтын чуулганыг Шангри-Ла зочид буудалд зохион байгуулна.

09:00 цагт Зам тээврийн яам, МХЕГ, Нийслэлийн Тээврийн газар хамтран хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад автотээврийн хэрэгслээр хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн тээвэрлэх талаар сургалтыг МХЕГ-ын 2 давхрын хурлын танхимд зохион байгуулна.

09:00 цагт Нийслэлийн ИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан Хангарьд ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ.

09:30 цагт "Чингис" зочид буудлын II давхрын “Хурлын танхим”-д Нийслэлийн Хөдөлмөрийн газраас  "Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлт" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.

10:00 цагт Монгол Улс дахь хүүхдийн эрхийн талаарх конвенцийн сүүдрийн илтгэлийн мэдээллийг Хүүхдийн эрхийн асуудлаар ажилладаг үндэсний болон олон улсын ТББ-уудын төлөөлөл, холбогдох яам, агентлагууд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчдийн байгууллагууд, НҮБ-ын Хүүхдийн Сан, Хүний эрхийн үндэсний комисс болон судлаачдын зөвлөх баг, хүүхдийн төлөөлөл нэгдэж Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлнэ.

11:00 цагт Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс дэлхийн жирэмлэлтээс хамгаалах дэлхийн өдрийг тохиолдуулж "Монгол ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүүхдэд боловсрол болон урлаг, спортын мэдлэг олгох сургалтын төвүүд, чөлөөт цагийн үзвэр үйлчилгээний 50 гаруй газрын үзэсгэлэн яармагийн талаар  хэвлэлийн бага хурал Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт болно.

11:00 цагт “Хилчдийн бүтээл” үзэсгэлэнгийн нээлт Тусгаар тогтнолын талбайд болно.

11:00 цагт "Жирэмслэлтээс хамгаалах эм хэрэгслийн дэлхийн өдөр" сэдэвт хэвлэлийн бага хурал "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд болно.

12:00 цагт Засгийн газрын хуралдааны дэргэдэх Мэдээллийн өрөөнд "Сайдын цаг" уулзалттай. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оролцоно.

12:00 цагт "Сүнс+Камертон+Номин талст+Сүнс+Guys" хамтлагийн хамтарсан тоглолтын бага хурал "Blue Sky" цамхагийн "Crystal ballroom"-д болно.

20:00 цагт Монголын эмэгтэйчүүдийн сан, Монголын "Эмнести интернэшнл" байгууллагаас зохион байгуулж буй "Эрх тэгш, аюулгүй, баталгаатай ирээдүйн төлөө" цуглаан Чингисийн талбайд болно.

相关新闻
注释