ӨНӨӨДӨР: Монголын Эмч нарын VII их хурал болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар
сарын 18 /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 18-ны баасан гарагт болох зарим үйл явдлын
тойм:
09:00 цагт: Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Монголын Эмч нарын VII их хурал болно. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус Их хурлын нээлтэд оролцож үг хэлнэ. Утас: 9110-8333, 9612-1060, 8911-9482.
09:00-14:00 цагт: Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвд: Эрүү нүүрний
мэс заслын багийнхан сайн дурын хүмүүнлэгийн 100 дахь ажлынхаа үр дүнг хэлэлцэж,
“Хязгаар нутгийн инээмсэглэл” өдөрлөг болно.
11:00-13:00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд эхлүүлж байгаа “Жендэрийн тэгш байдлын элч-Монгол Энхийг сахиулагчид” хамтарсан төслийн нээлт болно. Утас: 8877-9173.
11:00 цагт: “Винсвэе эвэнт”-д: Техник, технологийн дээд сургууль, техник технологийн политехник коллежийн 40 жилийн ойн үйл ажиллагаатай. Ойн үйл ажиллагааны үеэр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын шагналыг гардуулна.
11:40 цагт: Богд хааны ордон музейд: Улсын эх дагина Дондовдулам
хатны мэлмий гийсний 150 жилийн ойд зориулсан “Монголын төрийн Хатан эрдэнэ” тусгай
үзэсгэлэн нээгдээд байна.
13:00 цагт: “Мишээл Экспо”- төвд: Арьс шир, ноос, ноолуурын үзэсгэлэн худалдаа эхэлнэ.