БУЛГАН: Төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг дэмжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Шилжин суурьших төрийн албан хаагчдын дөрвөн улирлын орон сууцтай боллоо
Сум орон нутагт шилжин суурьшиж байгаа
төрийн албан хаагчдад зориулан 4 айлын орон сууцыг Баян-Агт сум хүлээн авлаа.
Тус орон сууцыг аймгийн төсвийн 100
сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тендер зарласан ажээ.
Тендерт "Би Би Кэй Эйч" ХХК
шалгарч 99,5 сая төгрөгөөр гэрээ байгуулан 4 улирлын 24 м.кв 4 айлын орон сууцыг
хүлээлгэн өгсөн байна.
Булган аймгийн Баян-Агт сум нь 1925 онд байгуулсан 300 хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 3000 гаруй хүн амтай мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал рашаан сувиллын газартай Булган аймгийн төвөөс 150 км, Улаанбаатараас 610 км оршдог багш эмч нарыг татан ажиллуулах шаарлагатай сум ажээ.
Мөн Баян-Агт сумын ерөнхий боловсролын
сургуулийн сурагчдын гадна тоглоомын талбай ашиглалтад оруулжээ
Өнгөрсөн хавар аймгийн засаг дарга Баян-Агт суманд ажиллахад ерөнхий боловсролын сургуулийн удирдлагын зүгээс санал тавьсны дагуу хүүхдийн сурч хөгжих орчинд хөрөнгө оруулалт хийж, тус талбайг байгуулах 15 сая төгрөгийг шийдвэрлэсэн байна. Ажил биеллээ олж өнөөдөр хүүхдүүд энэ талбайд чөлөөт цагаа өнгөрөөж байгаа ажээ.