СЭЛЭНГЭ: “Тэгш оролцоотой Сэлэнгэ” уулзалт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-18 14:01:42

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 18  /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ, ХБИ-ийн Нэгдсэн холбоо хамтран төр ба төрийн бус байгууллагын уялдаа холбоог сайжруулахаар “Тэгш оролцоотой Сэлэнгэ” уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна.

 

Уулзалтын гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш хүртээмжтэй орчин бий болгох арга замыг тодорхойлох, онцлог хэрэгцээг ойлгох, нийгмийн оролцоог дэмжих, эрхийг хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэжээ.  

 

12 дугаар сард болох ХБИ-ийн эрхийг хамгаалах өдрийг угтан хүртээмжтэй орчин, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр тулгамдаж буй асуудлыг аймаг орон нутгийн хүрээнд шийдвэрлэж болох боломжтой асуудлуудаас ярилцаж байгаагаараа давуу уулзалт болж байна хэмээн Сэлэнгэ аймгийн ХБИНХ-ны нарийн бичгийн дарга Ш.Ганзул ярилаа.

 

Уулзалтаар:

-ХБИ-ийн эрхийг хангах, хүртээмжийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилт, орон нутгийн бодлого, өнөөгийн байдлыг хэлэлцэх,

 

-Холбогдох байгууллагуудын удирдлагуудын оролцоог нэмэгдүүлэх, хамтын шийдэлд хүрэх,

 

-ХБХ-ийн нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, иргэдийн хөдөлмөр эрхлэлт, тэгш хүртээмжийн асуудлаар санал, санаачилга солилцох

 

-Тэгш оролцоог дэмжих “Тэгш оролцоотой-Сэлэнгэ” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, бодлогын баримт бичигт тусгах санал дэвшүүлэх зэрэг асуудлаар мэдээлэл солилцон хэлэлцэж байна.

 

Энэхүү үйл ажиллагаанд аймгийн 17 сум, 6 тосгоны удирдах албан тушаалтан, газар хэлтэс, албадын дарга нар, ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар, нийгмийн ажилтнууд, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр халамжийн байгууллагын төлөөлөл, ХБИ оролцож байна.



相关新闻