СҮХБААТАР: Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгээр А үнэлгээ авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулдаг төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг 11 дүгээр сарын 8-12-ны өдрүүдэд боллоо. Үзлэгийн нэгдсэн дүнгээр Сүхбаатар аймаг А үнэлгээ авлаа.
Улсын үзлэгийн дүнгийн хурлаар орон нутгийн болоод сонгогдсон байгууллагуудын сайшаалтай, ололттой талуудыг онцлоод,
цаашид анхаарч, сайжруулах шаардлагатай, үйл ажиллагаатай холбоотой зөвлөмжийг байгууллага тус бүрд өглөө.
Улсын үзлэгийн
ажлын багийнхан аймгийн ИТХ, ЗДТГ, Орон нутгийн өмчийн алба, Сүхбаатар суманд
ажилласан юм. Аймгийн ИТХ 95,3 хувь, аймгийн ЗДТГ 95 хувийн үнэлгээ авсан бол Орон нутгийн өмчийн албаны төрийн архивын ажил маш сайн байгааг онцлов. Харин
Сүхбаатар сумын тухайд анхаарах хэд хэдэн
асуудал байгааг хэлээд, үйл ажиллагааг
нь илүү эрчимжүүлэхийг аймгийн уирдлагуудад үүрэг болгов.

Багийн ахлагч Б.Туул хэлэхдээ, Сүхбаатар аймгийн хэмжээнд төрийн ажил тогтвортой, хэвийн
буюу сайн түвшинд явж байна гэж ерөнхийд нь дүгнэж байна. Мэдээж алдаа дутагдал, анхаарах зүйл байгаа ч түүнийг засаж залруулах боломжтой учир арга зүйн зөвлөгөө өгсөн. Нийтлэг нэг зүйл байгаа нь байгууллага бүрийн архив нь 100 хувийн дүүргэлттэй байна. Энэ
нь нэмэлтээр архив хадгалахад хүндрэл үүснэ гэсэн үг. Ер нь архив бол монгол төрийн дархлаа, үнэт зүйл. Тийм ч учраас төрийн архивыг улсын онцгой объект гэж үздэг. Тиймээс Сүхбаатар аймаг архивын зориулалтын байртай болоход онцгой анхаарч, нэн тэргүүнд хэрэгжүүлж
ажиллах шаардлагатайг анхаарууллаа.
Харин аймгийн ИТХ-ын
дарга П.Хосбаяр ирэх онд архивын байрны газрын асуудлыг шийдвэрлэж, зураг төслийг боловсруулна гэдгээ
илэрхийлсэн юм.
Ulaanbaatar