ТӨВ: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 46.71 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-11-14 15:45:21

Зуунмод, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого Төв аймагт үргэлжилж байна.


Тооллогод аймгийн музей болон 26 сумын орон нутаг судлах танхимууд Бүрэн сумын Ж.Самбуугийн нэрэмжит музей, Угтаалцайдам сумын Д.Хадбаатарын нэрэмжит гэр музей, Баянцагаан сумын XX зууны манлай хурд музейн нийт 4428 дэсийн 8926 ширхэг үзмэр хамрагдана.


Түүх, соёлын хөдлөх дурсгалын тооллогын ажлын баг 27 суманд 4 маршрутын дагуу зохион байгуулах юм.


Аймгийн хэмжээнд түүх, соёлын хөдлөх дурсгалын тооллого 11 дүгээр сарын 3-ны өдрийн байдлаар Соёлын өвийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн системд 46.71 хувьтай байна.


相关新闻