ХОВД: Бэлчээрийн усан хангамжийг сайжруулахаар таван худаг шинээр гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-11-14 13:17:30

Жаргалант, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд 2714 уст цэг бий. Үүний дотор 465  инженерийн хийцтэй худаг, 2243 энгийн уурхайн худаг, зургаан усан сан байна.


Энэ онд бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор инженерийн хийцтэй таван худаг шинээр гаргаж, орон нутгийн өмчид хүлээлгэн өгчээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Буянт, Дарви, Мөнххайрхан суманд тус бүр нэг худаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар Манхан, Ховд суманд тус бүр нэг худаг гаргалаа.

Ийнхүү шинээр худаг гаргаснаар сум, багийн малчид малаа услах, бэлчээр усжуулж сэргээх зэрэг олон давуу тал бүрдэж байна.


Мөн энэ онд Зэрэг, Чандмань сумын малчид гурван гар худаг шинээр гаргаж өөрийн хэрэгцээнд ашиглаж байгаа тухай Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас танилцуулав.  

相关新闻