БУЛГАН: Аймгийн хэмжээнд 12 сургуульд гадаад хэлний танхим байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. “Англи хэлтэй Булган” хөтөлбөрийн хүрээнд сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн нэрэмжит Булган аймгийн Гурванбулаг сумын ерөнхий боловсролын сургууль гадаад хэлний танхимтай боллоо.
Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хүрээнд орон нутгийн төсвөөр ерөнхий боловсролын сургуулиудын гадаад хэлний кабинетыг шинээр байгуулах, шинэчлэх ажлыг эрчимжүүлж байгаа бөгөөд ийнхүү аймгийн хэмжээнд 12 дахь сургууль орчин үеийн техник хэрэгслээр хангагдсан гадаад хэлний танхимтай болж байна.
Тус танхимыг орон нутгийн төсвийн 78,490,000 төгрөгөөр “Сод-Электроникс” ХХК хийж гүйцэтгэсэн байна.



Ulaanbaatar