Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн өдрөөр зарим хилийн боомт амарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэсний эрч чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр буюу 12 дугаар сарын 29-нд, шинэ оны эхний өдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын нэгэнд зарим хилийн боомт амарна.
Хил хамгаалах ерөнхий
газрын мэдээлснээр, БНХАУ-тай авто замаар хиллэдэг Замын-Үүд, Булган,
Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Баянхошуу, Хавирга боомт дээрх
хоёр өдөр ажиллахгүй.
Харин ОХУ-тай авто замаар хиллэдэг Арцсуурь, Боршоо, Тэс, Цагааннуур, Ханх, Ульхан боомт энэ сарын 29-нөөс эхлэн нэгдүгээр сарын 8-ны өдрийг дуустал амрах юм. Агаарын болон төмөр замын хилийн боомтууд хэвийн ажиллана.

Ulaanbaatar