Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр гадаад хамтын ажиллагааг өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-09 11:21:19

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ой, Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэний 35 жилийн ой, Дэлхийн Зөн Олон улсын байгууллага Монгол Улсад үйл ажилллагаа явуулж эхэлсний 30 жилийн ойг тохиолдуулан "Хүүхэд-Хайр-Ирээдүй" хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.


Энэхүү үйл ажиллагааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Монгол Улсын Засгийн газрын хамгийн том мега төсөл нь хүний хөгжил гэдгийг  илтгэлдээ онцлов.


ГБХНХЯ-ны мэдээлснээр, тус үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Т.Аубакир, Монгол Улсад суугаа онц бөгөөл бүрэн эрхт элчин сайдууд, Олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.






相关新闻