Цагаан ордонд UFC-ийн аваргын төлөөх тулаанууд болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-12-09 15:26:31

ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд болох UFC-ийн тулааны 8-9 нь аваргын цолны төлөө байх болно гэж мэдэгджээ.


Тэрбээр “Home of Fight” порталд өгсөн ярилцлагадаа, “8 эсвэл 9 тулаан аваргын цолны төлөөх тулаанууд байна. UFC-гийн түүхэнд хэзээ ч болж байгаагүй хамгийн сүр хүчтэй тулаанууд болно" гэж хэлсэн байна. 


АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглалыг баталсны 250 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Цагаан ордонд UFC-гийн тусгай тэмцээн зохион байгуулна гэж Д.Трамп 7 дугаар сарын эхээр мэдэгдэж байсан юм. Түүний хэлснээр, уг тулаан нь аваргын цолны төлөөх "бүрэн хэмжээний" тулаан байх бөгөөд үзэгчдийн тоо 20-25 мянгад хүрэх төлөвтэй байна гэжээ. Дараа нь Д.Трамп тэмцээнийг 2026 оны 6 дугаар сарын 14-нд зохион байгуулна гэж мэдэгдсэн юм. 


Хоёр жингийн ангилалд аваргын бүсийг хүртэж байсан Ирландын тулаанч Конор Макгрегор Цагаан ордны тэмцээнд оролцохоор UFC-тэй гэрээ байгуулжээ.

相关新闻