ХӨВСГӨЛ: ХДТ-ын уран бүтээлчид угсаатны өв соёлоо гадаадад сурталчиллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид халх, дархад, цаатан, урианхай, хотгойд, буриад угсаатны язгуур урлагийн өв, соёлын үнэт сангаас шилмэл бүтээлүүд багтсан "Хөвсгөлийн их ай" тоглолтыг энэ онд гадаад, дотоодын аялагчдад зориулан толилуулж байна.
Тус хамт олон ОХУ-ын Буриад улсын болон Эрхүү мужийн 14 аймагт зочлон тоглосон байна.
“Хөвсгөлийн их ай” тоглолт Буриад улсын Түнхэн аймгийн Хэрэн, Алайр аймгийн Кутулик, Нүхт аймгийн Ново нукутск, Захаамин, Хиагт, Курумкан, Ахан зэрэг аймаг, суурин болон Эрхүү мужийн Саяанск хот, Улаан-Үдийн үзэгчдэд хүрсэн байна.
Энэ үеэр олон ястны өлгий болсон хоймор нутгийн дархад дуу, цаатан дуу, бүжиг зэргийг үзэгчид талархан хүлээн авч дахиулан баяр хүргэсэн байна.



Ulaanbaatar