СҮХБААТАР: Н.Ууганболдын "Агшин дор оршихуй" бүтээл шилдгээр шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны
арванхёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол адууны өв соёлын их наадам
буюу Агтана хүрээт хүлэгч эрсийн наадмын олон улсын гэрэл зургийн уралдааны тэргүүн байрт Баруун-Урт сумын гэрэл зурагчин Н.Ууганболдын
"Агшин дор оршихуй" бүтээл шалгарчээ.

Н. Ууганболд нь тус уралдаанд гурван жил оролцож мөн гурван удаа тэргүүлж буй нь энэ юм. Тэрбээр найм дахь удаагийн наадамд гурван бүтээлээ сойжээ.
Уралдааны дэд байрт Баруун-Урт сумын гэрэл зурагчин Ганбаатар, гутгаар байрт Дарьганга сумын гэрэл зурагчин Ө.Амаржаргалын бүтээлүүд тус тус шалгарсан байна.


Ulaanbaatar