“Хөдөлмөр-Хөгжил” өдөрлөгийг зохион байгууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. ГБХНХЯ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас “Хөдөлмөр-Хөгжил” өдөрлөгийг МҮХАҮТ-д зохион байгууллаа.
БНСУ, Япон улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад эх орондоо ирсэн иргэдийг бүртгэх, мэдээллээр хангах, сургалтад хамруулах, бичил бизнес эхлүүлэхийг дэмжих зорилготой энэ өдөрлөгийн үеэр “Өртөөчилсөн булан” ажиллуулж иргэдэд мэдээлэл өгсөн юм. Тодруулбал,төрийн үйлчилгээний, хөдөлмөрийн гэрээ, эрх зүйн мэдээлэл, туршлага хуваалцах, ажил олгогчдын булан, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үзэсгэлэн, худалдаа, нээлттэй ажлын байр, зөвлөгөө, зуучлал, гадаад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих булан ажилуулж 350 иргэн үйлчилгээ авчээ.

Мөн ЖДҮГ, НДЕГ,
дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Япон, Солонгос хэлний сургалтын байгууллагууд гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах
журам, шаардлага, ажиллах хүч зуучлагч
байгууллагын тухай мэдээлэл, нийгмийн даатгалын хууль тогтоомж, хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр, хөдөлмөрлөх эрхийн талаар зөвлөгөөг
хүргэв. Мөн “Фүжи Эдү Монголиа”, “Булган Тойлогт” ХХК, “Кориа Коннест
Центр” зэрэг сургалтын байгууллага 10 гаруй иргэнд Япон, Солонгос хэлний сургалтад үнэ
төлбөргүй сурах эрхийн бичиг гардуулан өгчээ.
Ulaanbaatar