Монголын тал хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах саналаа дахин уламжилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр хэлэлцээг эрчимжүүлэх зорилгоор “Рио Тинто” группийн төлөөлөлтэй уулзжээ.
Уулзалтын үеэр монголын тал хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах саналаа албан ёсоор дахин уламжилжээ.
Талууд хэлэлцээг ойрын хугацаанд үр дүнтэйгээр үргэлжлүүлэх, мөн зээлийн хүүг бууруулах чиглэлд хамтран ажиллах талаар харилцан санал нэг байгаагаа илэрхийлжээ.
Ulaanbaatar