Мал бүхий иргэдийг тавдугаар сарын 1-ээс албадан гаргана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хөрш зэргэлдээ аймгуудад малын гоц халдварт шүлхий өвчин гарсан учраас шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Мөрөн сумын мал бүхий иргэдэд малаа төвөөс гаргах Онцгой комиссын албан даалгавар, сэрэмжлүүлэг хүргүүлсэн байна.
Гэвч "Мөрөн сумын төвд 26 өрхийн 715 толгой мал байгаа бөгөөд албан шаардлага биелүүлээгүй мал бүхий өрхүүдийг 5 сарын нэгнээс албадан гаргана" гэдгийг Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх мэдээллээ. Мал бүхий иргэдийг малаа төвөөс гаргах шийдвэрийг гурван жилийн өмнө гаргасан боловч зарим иргэд өнөөдрийг хүртэл Мөрөн суманд малтайгаа байгаа нь олон хүндрэлтэй асуудлыг үүсгэж байгаа гэнэ. Тухайлбал иргэдийн мал хариулагагүйн улмаас урин дулааны цагт нийтийн эзэмшлийн талбайд тарьсан мод, бут, сөөг, ногоон байгууламж идэж сүйтэгдэг ажээ.

Б.Гантуяа