Мотоциклийн хөдөлгөөнийг түр хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-12-10 23:07:54

Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн төв болон сумдын нутаг дэвсгэрт иргэдийг мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцохыг өнөөдрөөс 2016 оны 2 дугаар сарын 15-ыг  хүртэл түр хугацаагаар хориглолоо.

Аймгийн хэмжээний автозамын зорчих хэсгийн гадаргууд их хэмжээний халтиргаа гулгаа үүсч, автозамын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор тус захирамжийг гаргажээ. Замын хөдөлгөөнд мотоциклоор оролцогчдыг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, амь нас, эрүүл мэндийг нь хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилготой тус хоригийг нийт иргэд биелүүлэхийг албаныхан хэллээ.

Захирамжийн хэрэгжилтэд аймгийн Цагдаагийн хэлтэс, аймгийн ЗДТГ-ын Хуульзүйн хэлтэс хяналт тавьж ажиллах юм байна.

Б.Мөнхзул

Related news