Сайн жороо сая төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-18 15:23:30

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын малын захаар орж малын үнэ ханштай танилцлаа.

Дэлүүн сумаас хэсэг хонио туугаад ирсэн нэг малчин, ченж нарын гарт ороогүй, тэд хонь тутамд арав хорин мянган төгрөгийг нэмж бусдад дамладаг. Би хотод сургуульд сурч байгаа хүүхэддээ мөнгө явуулах хэрэг гараад тарган сайн хоньдоо авч ирсэн мань энэ. Бөөнөөр авбал дөч тавин мянган төгрөгөөр аваач гэж байв. Энд төлөг 30 мянга, том ирэг хонь 80 мянган төгрөг хүртэл байна. Сумдаас, бусад аймгаас оруулж ирсэн адуу тавь жар байна. 400-700 төгрөгийн үнэтэй. Сагсай сумаас ирсэн жороо хүрэн морийг эзэн нь сая төгрөгөөр өгнө гэнэ. Сумын наадамд хэдэн удаа түрүүлсэн, арав орчим насны ганган сайн морь байна. Гэвч Өлгий сумын оршин суугчид «Өвлийн идшэнд жороо мороо нь ямар хамаатай юм бэ. Бидэнд махлаг тарган, хямд нь дээр» гэж голоод байлаа. Ноднин, урджинан ийм сайн морь таван саяар олдохгүй байсан тухай нэг нь ярилаа.

Эдгээр захуудад хонины нэхий 1000, ямааны арьс 10 000, үхрийн шир 20 000, адууны шир 45 000 төгрөг болж өмнөх арав хоногийнхоос 500-3000 төгрөг хүртэл үнэ нь буурч эхэлсэн байна. Идэшний үхэр 400-600 мянга, ямаа 40-55 мянган төгрөг байна.

                                              Ш.Айзаря

 

Related news