УИХ-н гишүүдийн нэрэмжит волейболын тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-22 14:22:32

УИХ-ын Г.Батхүү, Эрчим хүчний сайд Д.Зоригт нарын нэрэмжит волейболын тэмцээн 12 сарын 18-20 ны өдрүүдэд Арвайхээр хотноо боллоо.

8 дахь жилдээ уламжлан зохион байгуулсан тус тэмцээнд 10 гаруй сумаас эрэгтэй 14, эмэгтэй 8 баг оролцсон бөгөөд эрэгтэйчүүдээс Сант сумын баг тэргүүн байр эзэлж, Арвайхээр сумын болон Гучин-Ус сумын баг дараагийн байруудад шалгарлаа.

Эмэгтэйчүүдээс Арвайхээр сумын баг тэргүүн байр, Баруунбаян-улаан сумын баг дэд байр, Гучин-Ус сумын баг гутгаар байрыг тус тус эзэллээ.

Тэмцээний үеэр сагсан бөмбөгийн лигийн хошой аварга,  4 дүгээр цахилгаан станцын дэргэдэх Эрчим багаас  Өвөрхангай аймгийн БТСГ-ын дэргэдэх сагсан бөмбөгийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийж, 2:1 оноогоор Эрчим баг хожжээ.

Өвөрхангай Б.Батчимэг

Related news