Улсын Онцгой комиссоос 200 тн, өвс, 105 сая төгрөгийн дэмжлэг авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-12-30 09:26:16

Улсын онцгой комисс Төв аймагт 200 тонн өвс, 105 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэв.

Онцгой комиссын "Шуурхай бүлэг"  тус аймагт ажиллахдаа өвөлжилт хүндэрсэн гурван сумын нөхцөл байдал болон Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсээс өгч буй мэдээллийг үндэслээд ийнхүү шийдвэрлэжээ.

Төв аймгийн Онцгой байдлын албаны дарга, хурандаа Н.Төмөрбаатарын ярьж буйгаар 24 суманд өвөлжилт хүндэрч, цасны зузаан дунджаар 15-30 см байгаа нь урьд жилээс хоёр дахин нэмэгдсэн. Ялангуяа Эрдэнэсант, Дэлгэрхаан, Батсүмбэр, Баянжаргалан зэрэг өвөлжилт ноцтой хүндэрч магадгүй сумдад өвс,тэжээлийн татан авалт, яаралтай тусламж хүргэх, зам даваа гаргах, мөн цаг үетэй холбоотой гэнэтийн хүндрэл учирвал дээрх тусламжийг зориулна гэв.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Related news