Японд үер буужээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2015-09-11 13:27:24

ТОКИО. /ВВС/. Хэдэн зуун хүн үерийн улмаас гацсан Японы Ибараки болон Точиги мужид урьд шөнөжин аврагчид эрлийн ажиллагаа явуулжээ.

Точиги мужийн Канүма хотод хөрсний гулгалтад айл өрхүүдийн орон гэр өртөх үеэр нэг хүн амь эрсэдсэн нь одоогоор тогтоогдоод байна.

Жосо хотын ойролцоох Кинүгава гол эргээсээ хальж, машинуудыг урсгаж, айлуудын орон гэрийг сүйтгэсний дараа 22 хүн сураггүй болжээ.

Цаашид ширүүн бороо орж, хөрсний гулсалт болох эрсдэлтэй байна гэж холбогдох албаны хүмүүс анхаарууллаа.

Өнөө өглөө Мияги мужийн төв Сэндай хотын 410 мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгожээ.

Энэ долоо хоногийн эхээр Японыг “Этау” хар салхи дайрснаар ширүүн бороо орж эхэлсэн юм.

Амь эрсэдсэн хүн нь хөрсний гулсалтад гэр нь сүйдсэн, 63 настай эмэгтэй аж.

Г.Доржханд

 

Related news
Comments